"Лиценз нэрээр газар нутгийг минь бүү арилж"

369

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын малчид Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт шаардлага хүргүүлж, төв талбайд тайван жагсаал зохион байгууллаа. 
Малчдын төлөөлөл "Говийн гурван аймаг сүүлийн 30 жил уул уурхайн золиос боллоо. Энэ хугацаанд нэг ч удаа нөхөн сэргээлт хийгээгүй. Гэтэл Засгийн газар жил бүхэн 400 орчим лиценз худалдан борлуулж байна. Лиценз нэрээр газар нутгийг минь бүү арилжаач. Малчдад газар нутгийг нь үлдээх захирамж гаргахыг төрийн өндөрлөгүүдээс хүсмээр байна. Бид малаа хаяад, үр хүүхдээ орхиод ирсэн. Хэрэв бид газар нутгаа алдах юм бол үр хүүхдүүдийнхээ нүд рүү хараад юу хэлэх юм бэ. Бид өв соёлоо тээж яваа малчин түмэн. Бидэнд газар нутгийг минь үлдээгээч гэж хүсэж байна" гэв.
http://eagle.mn/r/102407
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
govisumber.nutag.mn