“Түмэн айл инвест” компанийн үйл ажиллагааг түр зогсоожээ
Дорноговь аймгийн Мандах суманд тус компани нүүрсний ашиглалтын лиценз авсныг малчид эсэргүүцэж, үймээн болоод байгаа билээ. Өчигдөр тус компанийн үйл ажиллагааг шалгах ажлын хэсэг ирсэн байна.
Мэргэжлийн хяналт, байгаль орчин, газрын алба, цагдаагийн байгууллага оролцсон шалгалтаар “Түмэн айл инвест “ компани хууль зөрчиж, кемпээ барьсан нь тогтоогджээ. Мөн хэдэн бичиг баримт дутуу үйл ажиллагаа эхлүүлсэн учир тус компанийн үйл ажиллагааг түр зогсоох шийдвэрийг гаргажээ. Тус компани нь :
- Газар, ус ашиглах гэрээ байхгүй
- Газрын төлөв чанарын хянан баталгааны тайлан байхгүй
- Археологи, палеонтологийн тайлан хангалтгүй
- Орон нутагтай хамтран ажиллах гэрээ байгуулаагүй
- Газар ашиглах эрхийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй, газар эзэмших эрхээ баталгаажуулаагүй үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон байна.
Дээрх асуудал шийдэгдтэл ямар ч үйл ажиллагаа явуулахгүй байхыг тус компанид үүрэг болгосон аж. Энэ компанийн талаар аймгийн Засаг даргын зөвлөл хуралдаж шийдвэр гаргажээ. Малчид уурхайг өөрсдийн нутгаасаа бүр мөсөн хөөж гаргахыг шаардаж, уурхайн гадаа суултаа үргэлжлүүлж, хонож байгаа аж.
https://ergelt.mn/news/123/single/20264