“01:30 цагийн байдлаар мал тууж явсан иргэнийг олоогүй, Баянхошуунд айл усанд автсан зэрэг 6 дуудлага ирсэн“

200

Зургаадугаар сарын 21-ний 01:30 цагийн байдлаар НОК-ын Шуурхай Штабт бороо, үер устай холбоотой бүртгэгдсэн дуудлага мэдээлэл, авч байгаа хариу арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Тодруулбал, өнгөрсөн шөнө үер устай холбоотой зургаан дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Дуудлагын дагуу холбогдох мэргэжлийн байгууллагуудын 32 ажилтан, алба хаагч, долоон автомашин, дөрвөн мото помпоор 400 тонн усыг соруулсан байна.
 
Энэ талаар Нийслэлийн Онцгой Комиссын нарийн бичгийн дарга  Д.Оюунбат "Улаанбаатар хотод өчигдөр 20:40 цаг орчмоос эхлэн таван цаг үргэлжлэн орсон борооны үеэр НОК-ын Шуурхай Штабт зургаан удаагийн дуудлага мэдээлэл ирсэн. Эдгээрээс дөрвөн дуудлага мэдээллийн дагуу алба хаагчид ажиллаад буцсан.
Хамгийн сүүлд Төв аймгийн Баянцогт сумаас Эмээлт рүү мал тууж явсан иргэн бороон шамарганд мал туух боломжгүй байна гэсэн мэдээллийг 19:00 цагийн үед гэрийнхэндээ өгчээ. Гэрийнхэн нь тухайн байршилд очоод олохгүй байгаа тухай дуудлагыг цагдаагийн байгууллагад өгсний дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс, нийслэлийн Аврах ангийн бүрэлдэхүүн эрлийн ажиллагааг явуулж байна.
Шөнө 01:30 цагийн байдлаар Баянхошууны 40 дүгээр хороонд айл үерийн усанд автсан дуудлагын дагуу онцгой байдлын бүрэлдэхүүн, Нарны зам дээр тогтсон усыг "Геодези, Усны барилга байгууламжийн газар" ОНӨААТҮГ-ын алба хаагчид соруулж ажиллалаа. Бусад ус тогтдог байршлуудад хяналт шалгалтын ажлыг үргэлжлүүлж байна.
Улаанбаатар хотод өнөөдөр өдөртөө бороотой, шөнөдөө ахиу хэмжээний бороо орох тул иргэд, ААН, байгууллагууд мэргэжлийн байгууллагаас гаргасан зөвлөмжийг сонсож, аюулгүй байдлаа хангахыг зөвлөе" гэв.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
govisumber.nutag.mn