Автобус суудлын автомашинтай мөргөлдсөн осол гарчээ

397

Орон нутагт бага оврын автобусын суудлын автомашинтай мөргөлдсөн осол өчигдөр гарчээ. Тодруулбал, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Их-Уул багийн 16-р зөрлөг гэдэг газар осол гарсан тухай дуудлага мэдээлэл орой 21:07 цагийн үед бүртгэгджээ.
Энэ дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчдыг очиход “Хьюндай Кант” загварын бага оврын автобус, иргэн Х-ын “Приус-20” загварын суудлын автомашинтай мөргөлдөж автомашины эд ангид 61 настай эрэгтэй хавчуулагдсан байжээ. Золоор хүний амь нас эрсдээгүй бөгөөд тухайн иргэнийг гаргаж, аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмчид хүлээлгэн өгчээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
govisumber.nutag.mn