Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гадаадын иргэн, ААН-д газар олгосныг онцгой анхаарч, шуурхай шалгах чиглэл өгөв

191


ҮАБЗ ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн хамт өчигдөр хуралдаж,  Өмнөговь аймагт үүссэн газрын асуудлыг хэлэлцжээ.  Улмаар өнөөдөр Засгийн газарт чиглэл өглөө.
Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр "Ерөнхийлөгчийн бодлогын гол цөмд үндсэн гурван асуудал бий. 
Тэдгээр нь
  1. Тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал
  2. Үндэсний аюулгүй байдал
  3. Ард түмний үндэсний эв нэгдэл юм.
Гэтэл Монгол Улсын нутаг дэвсгэр, Өмнөговь аймгийн газар нутгаас гадаадын иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлсэн тухай баримт ил болсон. Ерөнхийлөгч үүнд онцгой анхаарч байгаа бөгөөд хууль хүчний чиг үүрэг хэрэгжүүлэх учиртай байгууллагуудыг яаралтай ажиллуулж, гарсан үр дүнг олон нийтэд шуурхай мэдээлэх ёстой гэж үзэж байна. Энэ дагуу Засгийн газарт чиглэл өглөө" гэв.
Хэрэг мөрдөн шалгах ажиллагаа нь тодорхой хугацаатай байдаг. Үүнд Ерөнхийлөгч хугацаа зааж, хөндлөнгөөс оролцох боломж байхгүй юм. Иймд нэн яаралтайгаар хэрэгжүүлэхийг чиглэл болгож байгаа юм байна. 
Өмнөговь аймагт гадаадын иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлсэн асуудлын талаар тодруулбал нүүрсний асуудлаарх сонсголын үеэр шинжээчийн дүгнэлтээр 2020-2022 оны нийт газар олголтод гадаадын хөрөнгө оруулалттай 38 хуулийн этгээд 457.3 га газар эзэмших эрх олгосон. Мөн гадаадын хөрөнгө оруулалттай хоёр хуулийн этгээдэд эрчим хүчний зориулалтаар 4,100 га газар эзэмших эрх олгосон гэдэг нь ил болсон билээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
govisumber.nutag.mn