Албан хаагчдад олгосон урамшууллыг ЗАВШСАН хэргээр Замын-Үүдийн Онцгой болон ГИХГ-ын дарга нар шалгагдаж байна

718
Цар тахлын энэ цаг үед цэрэг, цагдаа, эмч, онцгой гээд эрсдэлтэй, голомтын халуун цэг дээр ажиллаж буй алба хаагчдад төрөөс урамшуулал олгон шагнах шийдвэр гаргасаар байгаа. Гэтэл дээрх алба хаагчдад очих ёстой шагнал урамшуулал бодит байдал дээр эзэддээ очилгүй дарга нарын халаас руу орж замхарсаар байна гэх мэдээлэл ирсээр байна. 
Хэргийг тодруулбал, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд дээрх хэрэг гарсан бөгөөд Замын-Үүдийн Онцгой байдлын газар, Гадаадын иргэн харъяатын газрын дарга нар үүрэгт ажлаа гүйцэтгэж буй алба хаагчдад урамшуулал болгон өгсөн мөнгийг алба хаагч нартаа өгөлгүй завшсан аж. 
Уг асуудлаар албаны эх сурвалжын мэдээлснээр "Уг асуудал шалгагдаж байгаа бөгөөд үнэн эсэх нь шийдэгдээгүй байна. Дөнгөж шалгалтын үйл ажиллагаа явагдаж байна. 1.7 сая төгрөгийн асуудлаар шалгалт хийж байгаа" гэх мэдээллийг өгсөн юм. Уг хэрэг одоогоор Замын-Үүдийн цагдаагийн газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. 
Харин Улаанбаатар хотоос очсон хяналт шалгалтаар уг хэрэг зөрчил гарсан нь үнэн болсон бололтой юм. 
Түүнчлэн Замын-Үүд сумын ОБ-ын хэлтсийн даргаар Н.Оюунболд ажилдаг бол Гадаадын иргэн харъяатын газрын Дорноговь дахь аймгийн даргаар Б.Эрдэнэбат ажиллаж байгаа. Б.Эрдэнэбатын хувьд өнгөрсөн аравдугаар сард уг ажлаа хүлээж авсан аж. Хэрэв дээрх хэрэг шалгалтын явцад нотлогдвол Замын-Үүдийн прокуророор дамжин АТГ-т шилжих юм.

DORNOGOVI.MN 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
govisumber.nutag.mn