Эрдэнэсийн сангийн үйл ажиллагаа, орлого, зарлага ил болно

415

 horoo


Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өчигдөр хуралдав.

Хуралдаанаар

Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын дөрвөн гишүүнээс 2020 оны нэгдүгээр сард өргөн мэдүүлсэн Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг,

Засгийн газраас энэ сарын 05-нд өргөн мэдүүлсэн Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг,

Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нарын 20 гишүүнээс энэ сарын 06-нд өргөн мэдүүлсэн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулахаар төлөвлөжээ.

эхэнд Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг болов. Тус хуулийн төслийг 2020 оны арван хоёрдугаар сарын 17-нд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцжээ.

Эрдэнэсийн сан нь эрдэнэс худалдан авахад санал, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий мэргэжлийн зөвлөлтэй байна. Мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Монголбанкны Ерөнхийлөгч баталдаг байхаар шинээр нэмж тусгажээ.

Эрдэнэсийн сангийн орлого иргэн, хуулийн этгээдээс төрд худалдсан, бэлэглэсэн, хандивласан, хууль тогтоомжийн дагуу шилжүүлсэн эрдэнэсээс бүрдэх,

Соёлын өвийн тухай хуульд нийцүүлэн жагсаалтыг батлахдаа Эрдэнэсийн сангийн үндсэн санд оруулах түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн талаар Монголбанканд Засгийн газар санал гаргах,

Эрдэнэсийн сангийн үндсэн сангаас эрдэнэсийг зөвхөн гадаадад худалдах, гадаадаас худалдаж авахаар байсныг гадаад, дотоодгүй худалдах, худалдан авахаар,

Монголбанк эрдэнэсийг эзэмшигч, өмчлөгч иргэн, хуулийн этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр хадгалах, түүнтэй холбоотой ажил, үйлчилгээг үзүүлж болохоор өөрчлөн найруулах санал бэлтгэжээ.

Эрдэнэсийн сангийн үйл ажиллагаа, түүний орлого, зарлага нийтэд ил болж байгаатай холбогдуулан Засгийн газар үндсэн сангийн жилийн орлого, зарлагын хэмжээ болон гүйцэтгэлийн тайлантай танилцах заалтыг хасах, Монголбанкны бүрэн эрхийг тодорхой болгож, хуульд заасан үйл ажиллагааны дагуу худалдан авах үнэт металл, эрдэнийн чулууны сорьц тогтоох заалтыг хасах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх мөн дэмжив.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
govisumber.nutag.mn