Монголбанк мөнгөн тэмдэгтийн аппликэйшн нэвтрүүлжээ

255
Монголбанкнаас үндэсний мөнгөн дэвсгэртийг хуурамчаар үйлдэхээс сэргийлэх, иргэд олон нийт, хүүхэд залууст энэ талаарх ойлголт, мэдээллийг өгөх зорилгоор ухаалаг гар утасны аппликэйшнийг хэрэглээнд шинээр нэвтрүүлж байгаа юм байна.
Мөнгөн дэвсгэртийн хамгаалалтын элементүүдийн талаарх танин мэдэхүйн сонирхолтой мэдээллүүдийг багтаасан Монгол, Англи хэлний хувилбар бүхий хэрэглэхэд хялбар тус аппликейшнийг iOS болон Android үйлдлийн системээс татаж авах боломжтой бөгөөд сурах, бодит талбар дээр ажиллах, олсон мэдлэгээ шалгах гэсэн үндсэн 3 хэсэгтэйгээр бүтээжээ.
Танин мэдэхүйн энэхүү аппликэйшнийг ашиглахдаа гар утсаа тал бүр тийш хазайлгах, гэрлийн эсрэг дээш, доош хөдөлгөх зэргээр дэлгэцэн дээрх хэт ягаан туяаны гэрлийн тусламжтайгаар хамгаалалтын элементүүдийг сонирхолтой байдлаар харах, таньж мэдэх, суралцах боломжтой юм байна.
Монголбанк сүүлийн жилүүдэд мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдэгдэхээс сэргийлж, хамгаалалтын элементүүдийг нь технологийн өндөр түвшинд сайжруулан шинэчилсэн тул иргэд олон нийтийг энэ талын мэдээллээр хангах, мөнгөн тэмдэгтийг хуурамчаас ялгахад нь туслах зорилгоор тус аппликэйшнийг хөгжүүлж, хэрэглээнд ийнхүү нэвтрүүлжээ.
Энэхүү аппликэйшн нь мөнгөн тэмдэгтийн хуурамч, жинхэнэ эсэхийг тодорхойлохгүй бөгөөд зөвхөн хамгаалалтын элементүүдийг таних, шалгахад туслах мэдээллийг агуулсан болохыг анхаарууллаа.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
govisumber.nutag.mn