Харилцагчийн банкин дахь хувийн мэдээллийг хэн авах боломжтой вэ?
Хаан банк GDPR стандартын хүрээнд Хувь хүний мэдээллийн нууцлалын бодлогоороо харилцагчаасаа ямар зорилгоор ямар төрлийн мэдээллийг авдаг талаар өмнө нь бид хүргэсэн. Тэгвэл харилцагч таны нууцыг хэрхэн хамгаалж, хадгалдаг тухай, мөн банкинд хадгалагдаж буй таны мэдээллийг хэн авах боломжтойг та мэдэх үү?
- ХААН Банк таны хувийн мэдээллийг хуульд зааснаас бусад тохиолдолд задруулахгүй байх үүргийг Монгол улсын холбогдох хууль тогтоомжоор хүлээсэн байдаг.
- Харилцагч дансаа хаалгасны дараа ч харилцагчийн мэдээллийн нууцлалтай байдлыг ХААН Банк хуульд нийцүүлэн хангасаар байх болно.
- ХААН Банк нь харилцагчийнхаа мэдээллийн нууцлалыг хамгаалах зорилгоор техник технологийн болон процессын аюулгүй байдлын бүхий л арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажилладаг.
- ХААН Банк нь Олон улсын мэдээллийн аюулгүй байдлын ISO27001:2013 стандарт болон шилдэг туршлагуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажилладаг.
- ХААН Банкны төлбөрийн картын систем нь Олон улсын Аюулгүй болон Нууцлалтай байдлын шаардлагуудыг бүрэн хангасан тул Төлбөрийн Картын Салбарын – Мэдээллийн Аюулгүй Байдлын Стандарт (PCI – DSS v 3.2.1) сертификатыг авсан болно.
- SWIFT CSP-н (Customer Security Program) зөвлөмж шаардлагуудыг ханган ажилладаг.
- ХААН Банк нь гадны үйлчилгээ үзүүлэгч байгууллагатай хамтран ажиллахдаа Олон улсын аюулгүй байдлын шилдэг туршлагын дагуу Мэдээллийн Аюулгүй Байдлын стандартуудыг дагаж мөрдөн ажиллах хатуу шаардлага тавьдаг.
- Харилцагчийн мэдээллийг хаашаа дамжуулж байгаагаас үл хамааран бид харилцагчийн хувийн болон нууцлалтай мэдээллийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай бүх арга хэмжээг авч ажилладаг болно.
- Аливаа шүүх, прокурорын болон хууль сахиулах байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болон тэдгээрийн эрх бүхий албан тушаалтны шаардлагаар;
- Эрх бүхий зохицуулагч байгууллага, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, гаалийн болон татварын алба түүний хянан шалгагч, улсын байцаагчийн эрх бүхий албан тушаалтан хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан шаардсан;
- Мөнгө угаах, санхүүгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхтэй холбоотой хуулиар хүлээсэн үүргийн дагуу тайлан мэдээг бэлтгэн, эрх бүхий зохицуулагч байгууллагад хүргүүлэх;
- Зээлийн мэдээллийн санд мэдээлэл гаргаж өгөх;
- Таны мэдээлэлд хандах эрхтэй буюу таныг төлөөлөхөөр итгэмжлэгдсэн эрх бүхий этгээдийн хүсэлтээр;
- Хуульд заасан бусад үндэслэл, шаардлагаар;