“COVID-19 ERSDEL” системийг 631,444 хүн ашиглаж, өөрийгөө болон бусдыг цар тахлаас хамгаалж байна

363


Монгол Улсын онцгой комисс Apple болон Google компанитай хамтран дэлхийн 60 гаруй улс орны 130 сая гаруй хүн ашиглаж буй коронавируст халдварын өртөлтийн эрсдэлийг эрт мэдээлэх “COVID-19 ERSDEL” системийг 2021 оны дөрөвдүгээр сарын 19-нд монголчуудын хэрэглээнд нэвтрүүлсэн.
Энэ хугацаанд тус системийг 631,444 хүн ашиглаж, өөрийгөө болон бусдыг цар тахлаас хамгаалж байна.
COVID-19 ERSDEL систем нь иргэдэд коронавируст халдварт өртсөн байж болзошгүй тухай мэдэгдлийг цаг алдалгүй мэдээлэх боломжийг олгодог. Мөн коронавируст халдвартай өвчтөн болон хавьтлыг илрүүлэх, тандан судалгааны ажлыг нь хялбарчлахад үндсэн үүрэг нь оршиж байгаа юм.
 
Тэгвэл коронавируст халдвар авсан нь батлагдсан талаар нийт 1,552,172 хүнд мессеж очсон ба нэгдүгээр хавьтал болсон 161,188 хүн товч асуумжийг бөглөж, өөрийгөө тусгаарлажээ.
 
COVID-19 ERSDEL СИСТЕМ ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ? 
Хүн бүр ухаалаг гар утсандаа COVID-19 ERSDEL системийг суулгаж, BLUETOOTH-ээ асаах шаардлагатай. Энэ үед таны гар утас Bluetooth технологийг ашиглан тантай ойр байсан бусад хүмүүсийн ухаалаг гар утастай нууцлал бүхий код солилцоно. Ингэснээр тантай 2 метрийн зайд 15 минутаас дээш хугацаанд ойр байсан хүмүүсийн гар утастай уг нууцлал бүхий кодыг харилцан солилцоно.
Хэрвээ таны PCR шинжилгээний хариу ЭЕРЭГ гарсан тохиолдолд гар утсанд тань eruul.gerege.mn -с мессеж бүхий мэдэгдэл очих болно. Тус мэдэгдэлээр ирж буй линк дээр дармагц тухайн иргэн COVID-19 ERSDEL систем руу автоматаар нэвтэрч, шинжилгээний хариугаа 24 цагийн дотор бусадтай хуваалцаж, өөрт ойр байсан хүмүүст халдварт өртсөн байж болзошгүй талаарх сэрэмжлүүлгийг хүргэх юм. Энэ үед таны хувийн болон байршлын талаарх мэдээлэл COVID-19 ERSDEL системд хадгалагдахгүй мөн цааш дамжуулагдахгүй гэдгийн санаарай.
COVID-19 ERSDEL системийг ашиглан шинжилгээний хариугаа бусадтай хуваалцсанаар Ковид-19 вирусийн тархалтыг бууруулах, гэр бүл, хайртай дотнын хүмүүсээ цар тахлаас хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулах боломжтой юм.
 
COVID-19 ERSDEL СИСТЕМД ЮУГ АНХААРАХ ВЭ? 
Энэхүү систем нь Bluetooth технологийг ашиглан хэдэн минут тутамд өөрчлөгддөг, санамсаргүй тоон дарааллыг үүсгэдэг тул таны гар утасны Bluetooth асаалттай байх ёстой. Bluetooth нь асаалттай байснаар таны гар утасны цэнэгт ачаалал үзүүлэхгүй.
Энэхүү систем нь тухайн иргэний байршлын мэдээллийг хянахгүй, цуглуулахгүй
Таны хувийн мэдээллийг цуглуулахгүй, хадгалахгүй, дамжуулахгүй.
Дата унахгүй
Хэрвээ та халдвартай хүнтэй ойр байж халдварт өртсөн байж болзошгүй бол танд мэдэгдэнэ.
 
COVID-19 ERSDEL СИСТЕМИЙГ ГАР УТСАНДАА СУУЛГАХ ЗААВАР  
Хэрвээ та iPhone хэрэглэгдэг бол үйлдлийн систем нь 12.5, 13.7 хувилбар эсхүл түүнээс хойших хувилбарууд дээр “Settings” цэсээс тохиргоо хийх боломжтой.
 
iOS -Settings – Exposure Notification -“Turn On Exposure Notifications” хийж идэвхжүүлнэ. Үргэлжлүүлэх товч дараад тэндээс Монгол Улсыг сонгож AGREE буюу ЗӨВШӨӨРӨХ товч дарна.
 
Харин Android үйлдлийн системтэй бол Playstore -оос COVID19 ERSDEL аппликейшныг татаж авснаар ашиглах боломжтой.
 
Android утасны хувьд Play Store-оосоо Ersdel гэсэн түлхүүр үгээр хайлт хийж “Ковид-19 Эрсдэл” апп -г суулгаж зөвшөөрөх товчийг дарснаар идэвхжинэ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
govisumber.nutag.mn