“Мэргэжил сурталчлах өдөрлөг” зохион байгууллаа

322


Дорноговь аймгийн ЗДТГ-аас зарласан"Хүүхэд хөгжил - 2022" зорилтот жилийн хүрээнд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас “Мэргэжил сурталчлах өдөрлөг”-ийг энэ сарын 16-нд зохион байгууллаа. Тус өдөрлөгт барилгын инженер, архитектор, харилцааны чиглэлээр инженер болох зорилго тэмүүлэлтэй Сайншанд сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн ахлах бүлгийн 10-11 дүгээр ангийн 22 сурагч оролцсон байна.
Хүүхдүүдэд газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын үйл ажиллагаа, тухайн салбарын ажил мэргэжлийн онцлог, хэрэглэгдэж буй шинэ техник технологи, тоног төхөөрөмжийн талаар танилцуулсан аж.Сурагчид Сайншанд суманд шинээр барьж буй“Саран хөхөө театр”, “640 хүүхдийн сургууль”, “Хүүхдийн парк”, “Хүүхдийн зуслан”-гийн барилга бүтээн байгуулалтын ажлын үйл явцтай танилцсан байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
govisumber.nutag.mn