Халдвартын эмнэлгийн барилгын ажлын явц 60 хувийн гүйцэтгэлтэй байна
Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн дэргэд Халдвартын эмнэлгийн барилгыг орон нутгийн хөгжлийн сангийн 2.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар өнгөрсөн оноос эхлэн “Төгс-Өнөд” ХХК гүйцэтгэж байна.
Барилгын ажлын явц 60 хувийн гүйцэтгэлтэй бөгөөд тус компани аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай гэрээ байгуулан, орон нутгийн иргэдийг ажлын байраар ханган ажиллаж байгаа юм.
Халдвартын эмнэлэгтэй болсноор үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн барилга, өрөө тасалгаатай болохоос гадна эмч, эмнэлгийн ажилтнуудын ажиллах боломж нөхцөл бүрдэх аж.