Коронавирусийн халдвараас сэргийлж орон нутгийн 15 чиглэлийн галт тэргэнд УБТЗ-ын эмнэлгийн 15 эмч, ажилтан ажиллаж байна
Коронавирусийн халдвараас сэргийлж орон нутгийн 15 чиглэлийн галт тэргэнд УБТЗ-ын эмнэлгийн 15 эмч, ажилтан ажиллаж байна.
Нэг галт тэргэнд дунджаар 2400 гаруй иргэнд эрүүл мэндийн тусламж үзүүлж халууныг нь хэмжиж 24 цаг хянаж ажиллаж байна.
УБТЗ-ын хэмжээнд эмч, эмнэлгийн ажилтан, үйлчлэгч нар 4 дүгээр сарын 18-наас "Хайртай бүхнээ хамгаалж амны хаалтаа зүүцгээе" аяныг анхлан өрнүүлж нийт зорчигч, үйлчлүүлэгч нарыг тус аянд нэгдэхийг уриалан ажиллаж байна.