Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулж, олсон ашгаараа ББСБ-тай болж мөнгө угаасан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Прокурорын байгууллагаас нэгдүгээр сарын 26-30-ныг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 48,682 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.
- Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 140
- Өмчлөх эрхийн эсрэг 66
- Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 91
- Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг зургаа
- Хүний амьд явах эрхийн эсрэг тав
- Хүрээлэн байгаа орчны эсрэг дөрөв
- Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг гурав
- Эдийн засгийн болон Авлигын гэмт хэрэг тус бүр хоёр
- Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг, нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг тус бүр нэг байна.