Говьсүмбэр аймгийн Баянталын засаг дарга Г.Анхбаяр төсвийн 30 сая төгрөгөөр малчныхаа өвөлжөөнд худаг өрөмдсөн хэрэгт холбогджээ

325

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Баянтал сумын засаг дарга Г.Анхбаярын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Тодруулбал, тус аймгийн Баянтал сумын Засаг дарга Г.Анхбаяр нь 30 сая төгрөгийн төсөвт өртөгтэй инженерийн хийцтэй худгийн байршлыг сольсон. Улмаар тогтсон цэгээс 24 км-ийн зайд, өөрийн малыг малладаг малчны өвөлжөөнд өрөмдлөг хийлгэж, өөрт давуу байдал бий болгожээ. Эл хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-т, "Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ. 

https://isee.mn/n/48294

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
govisumber.nutag.mn