Д.Амарбаясгалан: Дэмжигдэхгүй унасан саналыг олон удаа санал хурааж босгодог байдлыг таслан зогсооно

10

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Транс-Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Уг хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулахыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо дэмжээд байсан юм. Харин чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжээгүй тул төслийг Засгийн газарт буцаалаа.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Транс-Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл УИХ-ын нийт гишүүдийн олонхийн дэмжлэгийг аваагүй учраас төсөл санаачлагчид буцаагдлаа. Цаашдаа бид хариуцлагатай байх үүднээс УИХ-ын гишүүд болон олон нийтийн шүүмжлэлийн дагуу дэмжигдэхгүй унасан саналыг олон удаа санал хурааж босгодог байдлыг таслан зогсооно. Олон нийт УИХ-аас үүнийг хүсэж байгаа" гэлээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
govisumber.nutag.mn