П.Наранбаяр: Ямар ч шалтгаантай байсан хүүхдийн эрхэд халдаж болохгүй
Цахим сүлжээнд өчигдөр (2024.12.23) сурагчийг алгадаж, өшиглөж буй багшийн бичлэг цацагдсан. Эл явдал Архангай аймагт болсон бөгөөд Архангай аймгийн цагдаагийн газраас тухайн багшийг шалгаж эхэлсэн талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Мөн тус сургуулийн багш өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байна.