СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зам тээврийн ослын улмаас хоёр хүн амиа алджээ

25

Автомашин онхолдсон зам тээврийн осол өнөөдөр (2024.12.13) гарчээ. Тодруулбал Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4-р багийн нутаг дэвсгэрт автомашин онхолдож хоёр хүн амиа алдаж, 1 хүн гэмтсэн байна.
Ослын дуудлага өнөөдөр 02:15 цагт ирсэн бөгөөд дуудлагын дагуу шалгахад иргэн Б-ийн жолоодож явсан “Toyota Prius-30 маркийн автомашин онхолдож, автомашинд зорчиж явсан 34-35 насны хоёр хүн амиа алджээ. Хэргийг Говьсүмбэр аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Хол, ойрын замд гарахдаа үүсэж болох эрсдэлээс урьдчилан сэргийлж аюулгүй байдлаа хангаж, хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
govisumber.nutag.mn