Гадаадын тагнуултай хамтарсан гэх З.Санждоржийн хэргийг ХААЛТТАЙ хэлэлцэнэ
“Монголын бурхан шашинтны шинэ төв” хийдийн хамба лам З.Санждорж болон түүний зөвлөх Д.Бямбажав нарыг өнгөрөгч дөрөвдүгээр сард Тагнуулын байгууллагаас саатуулан цагдан, хорьсон.
Тэднийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн 19.4-1-ийн гадаадын тагнуулын байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан хэмээн яллагдагчаар татан шалгаж байгаа юм.
Тэгвэл уг хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг энэ сарын 29-нд хаалттай хийхээр тов гарсан байна.