Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг 1000 төгрөгөөр нэмэгдүүлж эцэг эхээс нь гаргуулах, 1-р ангийн сурагчдыг харандаагаар бичүүлэхээр шийдвэрлэжээ

2024-2025 оны хичээлийн жил эхлэх гэж буйтай холбоотойгоор Боловсролын сайд П.Наранбаяр өнөөдөр /2024.08.15/ дараах сэдвүүдээр мэдээлэл өгөв.
Тодруулбал, 2025-2026 оны хичээлийн жилээс поло цамцыг ЕБС-ийн дүрэмт хувцасны сонголтод оруулахаар болсон байна. Мөн цэцэрлэгийн хүүхдийн хоолны түүхий эдийн зардлын дүнг 1000 төгрөгөөр нэмэгдүүлж, хуульд заасны дагуу эцэг эх, асран хамгаалагчаас гаргуулах, 1-р ангийн сурагчдыг харандаагаар бичүүлж, хүүхдэд алдах, алдаагаа залруулах эрхийг нь олгохоор шийдвэрлэсэн байна.