Хүүхдээ хүчирхийлсэн ээж, аавын данс руу хүүхдийн мөнгө шилжүүлэхгүй

0


НХХСайд А.Ариунзаяа хүүхдийн хүчирхийлэлд үйлдсэн аав ээжид хүүхдийн мөнгийг нь өгөхгүй байх шийдлийг хэрэгжүүлж байгаа тухай өөрийн цахим хуудсандаа саяхан мэдээллээ. Тэрбээр “Хүүхдээ хүчирхийлсэн ээж, аавын данс руу хүүхдийн мөнгийг шилжүүлэхгүйгээр хүүхдийн хадгаламжийн данс руу шилжүүлэх,эсвэл асран халамжилж буй жишээ нь: эмээ, өвөө, ах эгчид нь шилжүүлэх зохицуулалтыг Хүүхдийн мөнгөний журамд өөрчлөлт оруулан ажиллаж нилээд олон кейсийг амжилттай шийдвэрлэн ажиллаж байна.
Мөн Хүүхдийн мөнгийг барьцаалан зээл олгох, эсвэл зээлд суутган авахыг хориглосон‼️
Тус журмын заалтуудыг анхаарна биз ээ.
https://legalinfo.mn/mn/detail?lawId=16390165378711…
5.2.Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараахь тохиолдолд хуримтлалыг мөнгөн хэлбэрээр олгохыг түр зогсоох шийдвэр гаргана:
5.2.1.регистрийн дугаар давхардах болон өөр бусад шалтгаанаар хүүхдийн мөнгөн хуримтлалаас илүү олгогдсон;
5.2.2.эцэг, эх, асран хамгаалагч нь сураггүй алга болсон;
5.2.3.эцэг, эх, асран хамгаалагч нь хүүхдийн эрхийг зөрчсөн, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ үл биелүүлсэн, хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн талаар хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллага, эсхүл хүүхдийн эрхийн улсын байцаагчийн дүгнэлт гарсан.
5.3.Энэ журмын 5.2.1-д заасан тохиолдол үүссэн бол дараа сарын мөнгөн олголтоос суутгана.
5.4.Энэ журмын 5.2.2-т заасны дагуу түр зогсоосон тохиолдолд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоосон харьяа сум, дүүргийн Засаг даргын захирамжийг үндэслэн хуримтлалыг мөнгөн хэлбэрээр олгохыг түр зогсоосон хугацаанаас тооцож үргэлжлүүлэн олгоно.
5.5.Энэ журмын 5.2.3-т заасны дагуу мөнгөн олголтыг түр зогсоосон тохиолдолд орон нутгийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллага, эсхүл хүүхдийн эрхийн улсын байцаагчийн гаргасан дүгнэлтийг үндэслэн хуримтлалыг мөнгөн хэлбэрээр олгохыг түр зогсоосон хугацаанаас тооцож үргэлжлүүлэн олгоно.
ХҮҮХЭД БҮР АЗ ЖАРГАЛТАЙ БАЙГ” гэжээ.
Б.Ирээдүй 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
govisumber.nutag.mn