"Царцаа"-ны нүүдэл эхэлжээ

165

Улсын бүртгэлийн байгууллагын мэдээллээр 2023 онд нийслэлээс 23 900 хүн орон нутаг руу шилжжээ. 2022 онд 7200 хүн хөдөөг зорьж байсан бол өнгөрсөн онд гурав дахин олон хүн нийслэлээс нүүсэн байна. 
 
Тэдний нэг хэсэг нь Улаанбаатарын стрессээс зугтагсад. Агаарын бохирдол, замын түгжрэлээс эхлээд түмэн зовлонтой Улаанбаатарт амьдрахад амаргүй. Тиймээс шилжин явагсдын цөөнгүй нь амар амгаланг хайж, хөдөөг зорьж буй.
 
Үүний хажуугаар орон нутгийг зорьсон иргэдийн цөөнгүй нь "царцаа" байхыг үгүйсгэх аргагүй. Улсын бүртгэлийн байгууллагаас гаргасан тоон мэдээллээс харвал сонгуулийн жилүүдэд орон нутгийг зорих иргэдийн тоо нэмэгддэг байна. Тухайлбал, 2020 оны сонгуулиар 9900 хүн орон нутаг руу шилжсэн байна. Үүнээс өмнө буюу 2018 онд 6600, 2019 онд 6900 байсан шилжилт хөдөлгөөн 2020 оны сонгуулийн жил огцом нэмэгдсэн байна. Энэ тоо 2024 оны сонгуулийн өмнө эрс нэмэгдэж, 20 мянгыг давсан байна. 
 
 
Сонгуулийн тухай хуулиар иргэдийн шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоох ёстой. Энэ дагуу шилжилт хөдөлгөөнийг 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн сонгуулийн санал авах өдрийг дуустал хугацаанд түр зогсооно. Тэгэхээр энэ хүртэл "царцаа"-ны нүүдэл улам идэвхжинэ гэсэн үг. 
 
Энэ жилийн сонгууль томсгосон тойргоор 126 гишүүнийг сонгох учиртай. 76 байсан тоо 126 болон нэмэгдсэнээр "царцаа"-ны нүүдэл ч улам өргөжих биз. 
 
Жалга довны үзлээс салж, Монгол Улсын хөгжлийн алсын хараанд тустай гэж тойдорхойлсон шинэ тогтолцоо сонгогчдод хэр ээлтэй байхыг ирэх жилүүдийн өнгө харуулна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
govisumber.nutag.mn