Сонгуулийн хороог есөн хүний бүрэлдэхүүнтэй байгуулав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах Говьсүмбэр аймгийн сонгуулийн хороог есөн хүний бүрэлдэхүүнтэй байгуулжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах аймгийн Сонгуулийн хорооны даргаар аймгийн ЗДТГ-ын дарга Д.Содном, Нарийн бичгийн даргаар аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ж.Оюунбилэг, гишүүдэд Цагдаагийн хэлтсийн дарга Ц.Баярхүү, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Ж.Адилбиш, Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга Н.Алтанцэцэг, ХХҮГ-ын дарга Х.Буянбаяр, ГХБХБГ-ын дарга Б.Отгончимэг, МХГ-ын дарга Б.Ганбаяр, ТЗУХ-ын мэргэжилтэн Д.Оюунсайхан нар томилогдсон байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу дөрөвдүгээр сарын 10-наас өмнө сумын сонгуулийн хороог, харин сумдын сонгуулийн хороо тавдугаар сарын 10-наас өмнө хэсгийн хороодоо байгуулах аж.