Өвөө, хойд эцэг нар нь 15 настай охиныг хүчирхийлсэн хэрэг гарчээ

332

Говьсүмбэр аймгийн ... суманд амьдардаг 15 настай охин хүчингийн гэмт хэргийн хохирогч болж, хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ. 
Охиныг 66 настай өвөө нь, 36 настай хойд эцэг нь удаа дараа хүчирхийлсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд холбогдогч этгээдүүдийг цагдан хорьж, хохирогчийг хамгаалалтад аваад байгаа юм байна. 
Гэр бүлийн хүрээнд үйлдэгдэж буй хүчингийн хэргийг ойр тойрныхон нь мэддэг ч хуулийн байгууллагад мэдэгдэлгүй, хэргийн нуун дарж, даамжруулах үзэгдэл түгээмэл бий. Иймд сургуулийн орчинд болон хэсэг, хороо, сумын нийгмийн ажилтнуудын анхааралтай байдал, эрсдэлт нөхцөл дэх хүүхдүүдтэй тогтмол хугацаанд байнга ярилцаж, бүрэн мэдээлэл авч байх нь чухал байна.
 
Мөн гэмт хэргийг мэдсээр байж нуун дарагдуулах нь өөрөө гэмт хэрэг буюу энэ тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэдэг зохицуулалттай. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
govisumber.nutag.mn