Зэрлэг амьтдын нутгийг тусгай хамгаалалтад авлаа

489


Дорноговь аймгийн ИТХ-ын 2021 оны 12 дугаар сарын хуралдаанаар Эрдэнэ сумын зарим газрыг аймгийн тусгай хамгаалалтад авах тухай тогтоол баталжээ. Хуралдаанаар Эрдэнэ сумын иргэдийн шүтээн болсон Цагаан хөтөл багийн Цагаан хайрхан, Еншөөв багийн Ар гашууны ус зэрэг газрыг аймгийн тусгай хамгаалалтад авчээ. Тухайн газарт ховордсон ан амьтан болох аргаль, янгир, цагаан зээр, хар сүүлт  зэрэг амьтад олноор идээшилж амьдардаг. Тухайн бүс нутгийг аймгийн тусгай хамгаалалтад авснаар уул уурхайн үйл ажиллагаа явуулах боломжгүй бөгөөд зэрлэг ан амьтад тааваараа амьдрах боломж бүрдэж байгаа аж.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
govisumber.nutag.mn