Замын-Үүд боомтоор өдөрт 100 чингэлэг нэвтэрч байна

394

Өнөөдрийн байдлаар Замын-Үүдийн ложистикийн төвд 4 талбайд ачаа барааг зэрэг буулган гаалийн хяналтад оруулан нэвтрүүлж байна. Энд цар тахлын халдвараас сэргийлсэн хорио цээрийн нарийн дэглэм дор цэргийн тээврийн 50 албан хаагч, жолооч нар тээврийн автомашинаасаа буулгүйгээр цагийн хуваарийн дагуу хоёр хилийн хооронд ачаа барааг тээвэрлэж байна. БНХАУ-аас оруулж ирж буй ачаа бараанаас гадна гуравдагч орноос нийлүүлж буй импортын бусад ачаа ч багтаж буй юм.

Замын-Үүд боомтоор өдөрт 100 чингэлэг  ачаа нэвтэрч байна.

ЗТХЯ-ны Ажлын хэсгийн мэдээллээр, энэ оны нэгдүгээр сарын 19-нөөс энэ сарын 22-ны байдлаар нийт 2200 чингэлэг, 24-ний байдлаар 2332 чингэлэг ачааг татан авч улсын хилээр нэвтрүүлээд байна. Хилийн тэг цэгээс татсан ачаа барааг буулгалгүйгээр шууд Улаанбаатар хот руу тээвэрлэх, эсвэл Замын-Үүдэд буулгаад өөрийн тээврийн хэрэгсэлд ачиж цааш тээвэрлэх эсэх сонголтыг барааг хүлээн авагч тал, ААН-үүдэд үлдээж байна. Ингэхдээ хилийн тэг цэгээс Замын-Үүд боомтын ложистикийн төв хүртэлх зардлыг нэг чингэлэгт 500 мянган төгрөгөөс хэтрүүлэхгүйгээр нэвтрүүлж байна. 


ЗТХЯ-ны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан мэдээлэхдээ, "Өнөөдрийн байдлаар орж ирээд буй 2332 чингэлгээс одоогоор 653 чингэлгийг эргэж буцаагаад байна. Ингэхдээ БНХАУ-ын талд чингэлгийг ариутгаж хүлээлгэж өгч байгаа. Хоёр талдаа ариутгаж халдваргүйжүүлэн тусгаарласны дараа эргэлтэд орж байна. Ариутгалын төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлсний дараагаар эргэлтэд орох явц нь нэмэгдэнэ гэж харж байгаа.
Өнөөдрийн байдлаар Замын-Үүдийн логистикийн талбайд нийт 807 чингэлэг гаргахад бэлэн, хүлээгдэж байна. Мөн Замын-Үүд дэх чингэлэг тээврийн зохион байгуулалтын үйл ажиллагаа нь ерөнхийдөө хэвшиж байгаа.Өдөртөө 60-70 чингэлэг солилцож байна. Энэ нь талбайгаар хязгаарлагдаж байгаа тул өргөсгөхөөр БНХАУ-ын талтай санал солилцож, зураг төслөө боловсруулж байна" гэлээ.
БНХАУ-д гаргаж буй уул уурхайн экспортын бүтээгдэхүүний талаар УБТЗ ХНН-ийн Тээвэр зохион байгуулалтын албаны дарга Ц.Лувсан мэдээлэв. Тэрээр "Монгол Улсаас БНХАУ руу экспортод гардаг байсан тодорхой нэр төрлийн ачаанд цар тахлын улмаас өнгөрсөн оны 11 дүгээр сарын 28-наас хориг тавигдсан. Энэ хугацаанд “Эрдэнэт” үйлдвэр дээр 95 орчим мянган тонн зэсийн баяжмал хуримтлагдсан. Энэ байдлыг шийдвэрлэх талаар манай улсын холбогдох төрийн байгууллагууд БНХАУ-ын талтай хамтран ажилласан. Улмаар Хятадын талд хоёрдугаар сарын 11-нээс хойш 1200 орчим вагоноор 85 орчим мянган тонн зэсийн баяжмал гаргаснаар хуримтлагдаад байсан баяжмалыг үндсэндээ зөөж дууссан”-ыг хэллээ.
Харин нүүрс тээвэрлэлт хүндрэлтэй хэвээр байна. БНХАУ-ын тал зөвхөн open top буюу дээвэр нь задгай чингэлэгт ачсан нүүрсийг л хүлээн авч байгаа. Харин хориг тавихаас өмнө задгай 1200 вагонд нүүрс ачсан байсан. Үүний 350 вагоныг нь хүлээлгэж өгсөн. Нүүрстэй 850 вагон өнгөрсөн оны 11 дүгээр сарын 28-наас хойш зогсолтын байдалд хэвээр байгааг мэдээллээ. 


Өнгөрсөн хугацаанд импортоор 225 машин орж ирснээс:
  • Суудлын машин 38,щ
  • ачааны машин 148,
  • ковш 17,
  • сэрээт хутгагч 5,
  • ачаатай автомашин 8,
  • усны машин2,
  • цемент зуурагч машин зэрэг тээврийн хэрэгслүүд орж ирсэн байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
govisumber.nutag.mn