Казахстан: Нэгдүгээр сарын үйл явдлыг шударгаар шалгахыг эрх баригчдаас шаардсан жагсаал болов

392
07
Алма-Ата хотод ням гаригт нэгдүгээр сарын үйл явдлыг шударгаар шалгахыг шаардсан, улс төрийн шаардлага тавьсан жагсаал боллоо. Бизнесмэн Булат Абилов олон нийтийн сүлжээнд 1-р сарын үйл явдалд хэлмэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх жагсаалд оролцох уриалга тавьсан бөгөөд ням гарагт Бүгд найрамдах улсын талбайд 500 орчим хүн цугларчээ. Тэдний зарим нь нэгдүгээр сарын үйл явдлын үеэр амь үрэгдэгсдийн гэрэл зураг барьж, зурагт хуудас дээр тэдний нэрийг бичсэн байжээ. Жагсаалд оролцогчид залбирал үйлдэж, нэгдүгээр сарын үймээний үеэр хууль бусаар баривчлагдсан иргэдийг суллахыг эрх баригчдаас уриалж, “Эрх чөлөө” хэмээн хашгирч байжээ.

Жагсагчид мөн үймээний хэрэгт шалгагдаж байгаа иргэдийг эрүүдэн шүүхийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. Жагсаалын ойр орчимд түргэн тусламжийн болон хэд хэдэн цагдаагийн эргүүлийн машин үүрэг гүйцэтгэж байсан боловч гэрчүүд талбай дээр гар утасны интернет тасалдсан талаар ярьсан байна. Жагсаалын өмнөх өдөр олон нийтийн сүлжээнд цагдаа нар зөвшөөрөлгүй жагсаал цуглаанд оролцохгүй байх, энэ  нь хууль бус үйл ажиллагаанд тооцогдоно гэдгийг анхааруулж байжээ. Нэгдүгээр сарын эхээр баруун Казахстаны Жанаозен хотоос эхэлсэн жагсаал олон хотыг хамарч, хэд хэдэн хотын захиргааны байр, цагдаагийн газар, дэлгүүрүүд халдлагад өртсөн бөгөөд үймээний үеэр 227 хүн амь үрэгдсэний 19 нь хууль сахиулах болон тусгай хүчнийхэн, мөн цэргийн албан хаагчид байсан юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
govisumber.nutag.mn