"Хүмүүн бичиг" үндэсний уран бичгийн үзэсгэлэн олны хүртээл боллоо

456

Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын V дугаар сургуулийн Монгол хэл бичиг, уран зохиолын багш Э.Цэвэгсүрэн, Э.Хандсүрэн нар хамтран "Хүмүүн бичиг" үндэсний уран бичгийн үзэсгэлэнгээ олны хүртээл болголоо.
Энэоны 11 дүгээр сарын 10-нд аймгийн Музей сургалт, судалгааны төв /МССТ/-ийн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийсэн үзэсгэлэнгээзалуу багш нар Монгол Улсад боловсролын байгууллага үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ойд зориуландэглэжээ.

Хуучин монгол бичиг бол монголчуудын ахуй соёлоос үүдэн буй болсон, олон жилийн түүхтэй, үнэт өв соёл учир эл өв соёлоо олон нийтэд сурталчлах, иргэд хүүхэд багачуудын монгол бичгээ сурах хүсэл эрмэлзлийг төрүүлэх, монгол хэл бичгээрээ бахархах, өөрсдийн бүтээлээ олон нийтэд хүргэхэд үзэсгэлэнгийн зорилго оршиж буйг багш нар тодотгосон юм.
Хоёр багшүзэсгэлэндээ40 орчим бүтээл дэглэсэн бөгөөд үндэсний бичгээр шүлэг, яруу найраг, аймгийн сүлд дуу болон сумдын хүндэтгэлийн дуунуудыг уран тансаг бичсэнээс гадна уран бичлэгт хэрэглэгддэг бийр янтай, бичгийн хэрэгслүүдээ дэлгэн толилуулсан нь ихээхэн онцлогтой болжээ. Мөн үзэсгэлэнг зорин очсон хүмүүст муутуу цаасан дээр монгол бичгээр нэрийг нь бичиж бэлэглэсэн байна.

Иргэд олон нийт халдвар хамгаалллын дэглэмээ баримтлан хуучин монгол бичгээр дэглэсэн үзэсгэлэнг сонирхон үзэх боломжтой. Э.Цэвэгсүрэн багш  2016 онд МУБИС-ийг Монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр төгсөж уран бичлэгээр хичээллэж эхэлсэн аж. Энэ хугацаанд хамттын үзэсгэлэн гаргаж байжээ.
ХаринЭ.Хандсүрэнбагш 2018 онд МУИС-ийг Монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр төгссөн бөгөөд Э.Цэвэгсүрэн багштайгаа уулзаж бийрийн бичлэгээр хичээллэж эхэлжээ.


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
govisumber.nutag.mn