Дөрвөн сум хүнсний эрхийн талон авдаг өрхгүй болжээ

313


Дорноговь аймгийн Алтанширээ, Сайхандулаан, Хөвсгөл, Улаанбадрах сум хүнсний эрхийн талоноор үйлчилдэггүй  сум болжээ.
Хүнсний эрхийн үйлчилгээний журам энэ оны зургадугаар сард шинэчлэгдэн батлагдсан бөгөөд тус журамд зааснаар хүнсний эрхийн бичгийн үйлчилгээг хугацаатай болгожээ. Мөн хоёр байшинтай, хоёр машинтай, 200 гаас дээш толгой малтай айл өрхийг оруулахгүй байхаар тусгасан байна.
Нөгөө талаар  иргэдийн амьжиргааны нөхцөл  сайжирсан нь нөлөөлсөн аж. Энэ оны 10 дугаар сарын байдлаар Дорноговь аймагт хүнсний эрхийн талоны үйлчилгээнд 320 өрхийн 712 том хүн, 832 хүүхэд сардаа 18 сая төгрөгийн санхүүжилт авч байна.  

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
govisumber.nutag.mn