Бүсийн нислэгийн хөдөлгөөний хоёрдогч төвийг байгуулах талаар ярилцжээ

409
Иргэний нисэхийн Үндэсний төвөөс “Бүсийн нислэгийн удирдлагын хоёрдогч төв”-ийг байгуулах боломжит байрлалыг тодорхойлох зорилготой Ажлын хэсэгэнэ оны наймдугаар сарын 23-нд Дорноговь аймагт ажиллажээ.
Ажлын хэсгийнхэн Иргэний нисэхийн үндэсний төвөөс Үндэсний агаарын навигацийг хөгжүүлэх, төлөвлөгөөний хүрээнд боловсруулсан “Бүсийн нислэгийн хөдөлгөөний хоёрдогч төв”-ийг байгуулах урьдчилсан судалгаа, уг төвийг байгуулах хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний төсөл болон холбогдох шаардлагуудыг харгалзан бүсийн нислэгийн хөдөлгөөний хоёрдогч төвийг байгуулах боломжит байрлалыг тодорхойлох, үүнийг тухайн хотын ерөнхий төлөвлөлттэй уялдуулах, шаардлагатай газрын асуудлыг шийдвэрлэх, төслийг амжилттай хэрэгжүүлэх талаар аймгийн удирдлагуудтай санал солилцсон байна.
Аймгийн Засаг даргын орлогч С.Одбаяр "Бүсийн нислэгийн удирдлагын хоёрдогч төв”-ийг байгуулах, хамтран ажиллах санамж бичгийг Ажлын хэсгийн дарга Г.Баттай байгуулсан байна.
Нислэгийн удирдлагын хоёрдогч төвийг хотын ерөнхий төлөвлөлттэй уялдуулан газрын асуудлыг шийдвэрлэх, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар дэмжиж ажиллахад бэлэн байгаагаа аймгийн Засаг даргын орлогч С.Одбаяр илэрхийлсэн байна.Өмнөх нийгмийн үедДорноговь аймгийн төв Сайншанд сумын урд хэсэг, мөн зүүн холйд хэсэгт  байх Хар тойромын ойролцоо нисэх онгоцны буудал тус тус  ажиллаж байсан юм. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
govisumber.nutag.mn