Л.Энх-Амгалан: Ерөнхийлөгчийн тэтгэлэгт 330 сум, нийслэлийн 171 хорооноос 1, 1 хүүхэд шалгаруулна

409

Энэ жилээс эхлэн Боловсролын зээлийн санд шинээр хоёр тэтгэлэг нэмэгдэж буй. Нэг нь Ерөнхийлөгчийн тэтгэлэг, нөгөөх нь Ерөнхий сайдын тэтгэлэг юм.
Тэгвэл Ерөнхийлөгчийн тэтгэлгийн талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өгөв. Тэрбээр "Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр хоёр зарлиг гаргалаа. Нэг нь Монгол Улсын 330 сум, нийслэлийн 171 хорооноос энэ жил ЭЕШ-д математик, гадаад хэлээр хамгийн өндөр авсан 504 хүүхдийг сонгон шалгаруулна. Улмаар нэгдүгээр курст нь суралцуулангаа олон улсын бэлтгэл хөтөлбөрөөр нэг жилийн хэлний бэлтгэлд сургаад, ирэх жил хэлний шалгалтад тэнцсэн 50 хүртэлх хүүхдийг дэлхийн шилдэг их дээд сургуульд суралцуулах боломжоор хангана. 450 хүүхэд гадаадын их дээд сургуульд суралцана.
Уг асуудлыг маргааш Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, тэтгэлгийн журмыг хэлэлцэнэ. Жил бүр 504 оюутныг шалгаруулж, нийтдээ 2100 оюутныг сургана гэсэн үг" гэлээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
govisumber.nutag.mn