Онцгой комиссоос сум хооронд зорчих иргэн, тээврийн хэрэгслийн зарим хөдөлгөөнийг нээжээ

456

Дорноговь аймгийн Онцгой комиссоос сум хооронд зорчих иргэн, тээврийн хэрэгслийн зарим хөдөлгөөнийг нээжээ.
Засгийн газрын энэ оны 118 дугаар тогтоолоор зөвшөөрсөн болон хувийн хүндэтгэн үзэх шалтгаантай /эрүүл мэнд, буяны ажил, зайлшгүй хүнсний хэрэгцээг хангах/ иргэд байнга оршин суугаа газартаа буцах, гэр бүлийн гишүүдээ асран халамжлах зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай хүмүүст хамаарна гэжээ.
Сум хооронд зорчих иргэн тээврийн хэрэгслийн орох, гарах хөдөлгөөнийг зохих сумдын Онцгой комиссын зөвшөөрлийг үндэслэн иргэдэд хүндрэл учруулахгүйгээр халдвар хамгааллын дэглэм сахиулан шинжилгээ авч, шуурхай нэвтрүүлж ажиллахыг сумдын засаг дарга нарт даалгасан байна.  
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
govisumber.nutag.mn