Коронавирусний халдварын шинэ тохиолдол нэмж бүртгэгдээгүй
Өнгөрсөн 24 цагийн дотор Говьсүмбэр аймагт коронавирусний халдварын шинэ тохиолдол дахин бүртгэгдээгүй бөгөөд нийт батлагдсан тохиолдлын тоо 227 байна.
Харин “Ковид-19” халдвараар өвчилсөн таван хүн эдгэрч, өнгөрсөн хугацаанд нийт 106 хүнийг орон нутагтаа эмчлэн эдгэрүүлсэн гэж аймгийн ЭМГ-ын мэдээлэлд дурджээ.