Нийт төллөх малын 65.05 хувь нь төллөжээ
Говьсүмбэр аймгийн хэмжээнд нийт төллөх малын 141416 буюу 65.05 хувь нь төллөсөн байна. Нийт төллөсөн 141416 эх малаас 124479 төл хүлээн авсан бөгөөд төл бойжилт 88.02 хувьтай байна. Энэ оны тавдугаар сарын байдлаар 98 ботго, 2667 унага, 2521 тугал, 70807 хурга, 48386 ишиг мэнд бойжиж байна.