Энэтхэгт илэрсэн коронавирусний хувилбарыг анхааралтай ажиглана
Багахангай дүүрэгт айлын хашаанаас олдсон байлдааны зориулалттай тэсрэх бөмбөгийг устгаж, аюулгүй болгожээ. Тодруулбал, энэ сарын 2-ны өдөр Багахангай дүүргийн хоёрдугаар хороонд айлын хашаанд байлдааны зориулалтай бөмбөг байна гэх мэдээлэл Цагдаагийн байгууллагад иржээ. Уг мэдээллийн дагуу тус дүүргийн цагдаагийн хэлтэс бөмбөгийг хамгаалалтад авч, аюулгүй байдлыг хангасан бөгөөд өнөөдөр буюу тавдугаар сарын 11-нд Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн зургаан хүний бүрэлдэхүүнтэй устгалын бүлэг айлын хашаанаас бөмбөгийг тээвэрлэн суурин газраас 5 километр орчим зайд аваачин аюулгүй болгосон байна.
Тус бөмбөг нь ПАБ-150 загварын байлдааны зориулалтай нисэх онгоцных бөгөөд хөнөөлийн радиус нь нэг километр буюу 2 дугаар хорооны хэсгийг бүрэн устгах чадвартай байсан гэж Багахангай дүүрэг дэх Цагдаагийн хэлтэсээс мэдээлэв.