Ходоод бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээнд хэн хамрагдах вэ?

461
 
- Хоол, боловсруулах замын ямар нэгэн зовиуртай бүх насны хүмүүс
- 40-с дээш насны хүмүүс ямар нэгэн зовиургүй байсан ч урьдчилан сэргийлэх зорилгоор дурангийн шинжилгээнд хамрагдан дурангын эмч шинжилгээний хариунаас шалтгаалан цаашид хэдэн жил тутам дуран хийлгэх шаардлагатайг хэлж өгөх болно. 
ДУРАНДУУЛАХАД ЗОВИУР БАЙДАГ УУ?
Ходоод гэдсээ дурандуулах хүсэл, сонирхолтой ч биед зовиур илрэхээс та айж байна уу? Тэгвэл оношлогооны өмнө хэсгийн мэдээ алдуулалт хийдэг учраас ямар нэгэн зовиур байдаггүй ба харин тухайн хүний биеийн байдлаас огиулах хэмжээ янз бүр байдаг. Тэр үед амьсгалаа уртаар авах нь маш чухал байдаг. Мөн унтуулгатай дуранг сонгож болдог. 
ДУРАНГАА ХЭРХЭН АРИУТГАДАГ ВЭ?
1. Тусгай ариутгалын уусмалуудын тусламжтайгаар таван дамжлагаар ариутгана.
2. Зориулалтын ариутгалын машинаар бактери, нянг устгадаг ба эрүүл мэндийн яамнаас гаргасан тушаалын стандартын дагуу ариутгал халтваргүйтгэлийн бодис болон автомат угаалгын машин ашиглан дуранг ариутган хэрэглэдэг.
ДҮГНЭЛТ:
-Дурангийн шинжилгээ нь ходоод, улаан хоолойн өвчнийг илрүүлэх хамгийн найдвартай, оновчтой ганц оношилгоо юм.
-Дурангийн оношилгоогоор эрт үеийн хавдрыг илрүүлдэг. Иргэд хавдраас сэргийлж 45-аас дээш насанд жил бүр заавал дурандуулах хэрэгтэй.
-Цээж хорсох, гулгих, хоол шингэхгүй байх зовиур илэрмэгц эмчид хандаж дурандуулах шаардлагатай. 
Дэлхийн статистик мэдээллээр Монгол орон улаан хоолойн өмөнгөөр дэлхийд I байрт, ходоодны хорт хавдрын тохиолдлоор II байрт орж байна. Цээж хорсолтод хүргэдэг шалтгаануудын нэг бол хелико бактери, улаан хоолойн үрэвсэл юм. Содатай ус, сүү нь зовиурыг түр намдаадаг ч эцэстээ улаан хоолойн хавдраар өвчлөх эрсдлийг бий болгодог. 

08:30-16:30 Даваа- Баасан, 09:00-14:00 Бямба
Утас: 7777-7500, 8882-7500
Хаяг: ХУД 7-р хороо, Яармаг #SunMedicalCenterUb
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
govisumber.nutag.mn