Улаанбадрах сумд төрж буй малын гажиг нь ураны улмаас бус цус ойртолтоос хамаарсан

688

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт орших "Бадрах Энержи” компани нь ураны орд дээр уул уурхайн төсөл хэрэгжүүлдэг Францын хөрөнгө оруулалттай компани билээ. Тус компанийг үйл ажиллагаа, хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө, цацраг, хөрс ус ургамалд хяналт шалгалт хийхийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүрэг болгосны дагуу өнөөдөр/2020.10.05/ ажлын баг дүгнэлтээ танилцууллаа. 
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Ураны үйлдвэр орчимд шинжилгээ хийсэн ажлын баг нь Хүний эрүүл мэнд, цацраг, хөрс, ус ургамал үйл ажиллагааны судалгааны эрх бүхийн шинжээчдийн багаас бүрдсэн аж. Цөмийн энергийн комиссын дарга н.Нямдаваа "Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газрын лаборатори, Улсын мал эмнэлгийн төв лабораторид цацрагийн хэмжээг шинжлүүлсэн дээж нь зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан тун хэмжээ илрээгүй" гэв. Мөн Улаанбадрах сумд төрж буй малын гажиг нь ураны улмаас бус цус ойртолт зэргээс хамааран малын гажиг үүсэж байгаа хэмээн мэдээллээ.  
https://zindaa.mn/3et4
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
govisumber.nutag.mn