Хөххотын Шэнлэ нисэх онгоцны буудал 11-р сарын 26-нд ашиглалтад орно

12
Хөххотын Шэнлэ олон улсын нисэх онгоцны буудал 11-р сарын 26-нд албан ёсоор ашиглалтад орж, Цагаан суварга буюу Байта олон улсын нисэх онгоцны буудал нэгэн зэрэг хаагдана.10-р сарын 19-нд, Хөххотын захиргаа болон Өвөр Монголын Өөртөө Засах Орны Иргэний агаарын тээврийн групп ХХК хамтран мэдэгдэл гаргаж, Хөххотын Шэнлэ олон улсын нисэх онгоцны буудлыг ашиглалтад шилжүүлэн оруулах албан ёсны хугацааг тодорхой зарлалаа.
 
Мэдэгдэлд дурдсанаар, Өдгөө Хөххотын Шэнлэ олон улсын нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтын бүх ажил бүрэн дуусаж, холбогдох шалгалт, батлан зөвшөөрлийг амжилттай давсан байна. Нисэх онгоцны буудлыг ашиглалтад оруулахын өмнөх бэлтгэл ажлууд төлөвлөгөөний дагуу эмх цэгцтэй, найдвартай үргэлжилж байна.
    
   
Мэдэгдэлд тодорхойлсноор, 2026 оны 11-р сарын 26-ны өдрийн 00:00 цагаас эхлэн Хөххотын Шэнлэ олон улсын нисэх онгоцны буудлыг албан ёсоор ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орсноор олон жилийн турш үйл ажиллагаа явуулсан Хөххотын Цагаан суварга буюу Байта олон улсын нисэх онгоцны буудал мөн энэ үеэр үйл ажиллагаагаа зогсооно.
 
Нисэх онгоцны буудлыг шинэ байршилд шилжүүлэн ашиглалтад оруулах нь Хөххотын иргэний агаарын тээврийн салбарын хөгжлийн чухал түүхэн үйл явдал юм. Шэнлэ олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад орсноор бүс нутгийн нэгдсэн тээврийн тогтолцоо улам боловсронгуй болж, Өвөр Монголын төв хотын агаарын тээврийн зангилааны хүчин чадал нэмэгдэн, зорчигчдын аяллын тав тух сайжирна. Түүнчлэн Өвөр Монголын гадаад харилцаа, нээлттэй хөгжлийг өргөжүүлэх, соёл, аялал жуулчлалыг хөгжүүлэх, эдийн засаг, нийгмийн чансаатай хөгжлийг урагшлуулахад шинэ эрч хүч нэмэх юм.

Редактор : Д.МӨЧИР
Эх сурвалж : inews.nmgnews.com.cn


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
govisumber.nutag.mn