Талархал

0

Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын цалинг 2021 оноос хойш 3 удаа нэмэгдүүлсэнээр 2020 онтой харьцуулахад офицер бүрэлдэхүүний цалин 103, ахлагч бүрэлдэхүүний цалин 117 хувиар нэмэгдэж, онцгой нөхцөлийн нэмэгдэл 30 хувьд хүрэв.
Төв, орон нутагт дахь Онцгой байдлын салбар нэгж, Гал түймэр унтраах, аврах анги, Эрэн хайх, аврах нэгжийг тоог 47 хувиар нэмэгдүүлж, хувцас хэрэглэл, албаны бэлэн байдал, нөөц хангалтыг 35 хувиар нэмэгдүүлэв.
Дэлхий дахинд тулгамдаж буй гамшгийн нөхцөл байдал, сорилтуудтай уялдуулан олон улсын норм дүрэм, стандартуудыг үндэсний онцлогт тохируулан нутагшуулж, бүх салбарт даган мөрдөх, хэрэгжүүлэх зорилгоор Онцгой байдлын салбарт “Эрсдэлийг бууруулах стандарттай стратеги”-ийг боловсруулан хэрэгжүүлж байна.
Монгол Улсад тохиолдсон гамшиг, аюулт үзэгдэл, ослын тоо, давтамж, хохирол, өртөнгийг тооцоолон, дата боловсруулалт, шийдвэр гаргалтад дэвшилтэд техник технологийг ашиглах боломж нөхцөлийг дээшлүүлэв.
Онцгой байдлын ерөнхий газрын дэргэд Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийг байгуулж, нисдэг тэргээр түргэн тусламж үзүүлэх боломжтой боллоо зэрэг олон ажлыг санаачлан, хийж, хэрэгжүүлэхэд сэтгэл, зүтгэл гарган, дэмжин ажилласан эрхэм Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан танд ТАЛАРХАЛ илэрхийлье.
Цаашдын ажил үйлс тань өөдрөг тэнүүн, өнийн холдоо амжилт дүүрэн байх болтугай.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
govisumber.nutag.mn