Шадар сайдын нэрэмжит тэмцээнд багийн дүнгээр тэргүүлж, цомын эзэн боллоо

4
Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллага, ажлын албаны  хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Шадар сайдын нэрэмжит спортын таван төрөлт тэмцээнд Онцгой байдлын байгууллагын алба хаагчид багийн дүнгээр тэргүүлж, шилжин явах цомын эзэн боллоо.
Онцгой байдлын ерөнхий газрын эрэгтэй, эмэгтэй баг тамирчид сагсан бөмбөг, гар бөмбөгийн төрөлд тус тус тэргүүлж, , дартсны төрөлд алтан медалийн эзэн болсноор багийн дүнгээр тэргүүлсэн юм. 
 

Түүнчлэн гар бөмбөгийн эрэгтэй “Шилдэг тоглогч”-оор ОБЕГ-ын алба хаагч Б.Мөнх-Эрдэнэ, “Шилдэг эмэгтэй тоглогч”-оор Б.Энх-Уянга нар тус тус шалгарлаа. 
Тэмцээнд сагсан бөмбөг, гар бөмбөг, дартс, ширээний теннис , шатар гэсэн төрлөөр өрсөлдөж, шилдгүүдээ тодруулсан юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
govisumber.nutag.mn