“Ковид-19” халдварыг илрүүлэх оношилгооны тоног төхөөрөмж нийлүүлэхээр болжээ

577


Дорноговь аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Г.Эрдэнэцэцэг ЭМЯ, ХӨСҮТ, НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөл бүхий ажлын хэсгийг хүлээн авч уулзжээ.
Талууд шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх талаар хэрэгжүүлж байгаа ажлын талаар санал солилцсон байна. Монгол Улсын хилийн хамгийн том боомт Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэгт Ковид-19 халдварыг илрүүлэх PCR оношилгооны лабораторийн тоног төхөөрөмжийг "Рио Тинто Монгол" ХХК-ийн санхүүгийн дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хүн амын сан, Эрүүл мэндийн Яамнаас нийлүүлэхээр болсон аж.
Дээрх төслийг хэрэгжүүлэх болсонд орон нутгийн удирдлага талархал илэрхийлж, уг лабораторийг байгуулахад хүний нөөцийг сургах, тогтвор суурьшилтай ажиллуулах, орчин нөхцөлийг сайжруулахад орон нутгаас дэмжин ажиллахаа илэрхийлсэн байна.“PCR” оношилгооны лабораторийн тоног төхөөрөмжтэй болсноор хөдөөгийн Нэгдсэн эмнэлгийн оношилгооны чадамж нэмэгдэж хилээр зорчих иргэдийн шинжилгээг цаг алдалгүй хийх, Ковид-19 болон бусад халдварыг оношлох бүрэн боломжтой болох аж.
Мөн НҮБ-ийн Хүн амын сангаас Ковид-19 цар тахлын улмаас тусгаарлалтад байгаа эмэгтэйчүүд болон тэнд ажиллаж буй эмэгтэй албан хаагчдад зориулан ариун цэврийн багц 100 ширхэгийг аймгийн Онцгой комисст хүлээлгэн өгөв.
Дорноговь аймгийн Замын-Үүд сум түр оршин суугчидтайгаа нийлээд 25 мянга орчим хүнтэй. Хилийн боомтоор улсын гадаад худалдааны эргэлтийн 70 гаруй хувь дамжин өнгөрдөг юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
govisumber.nutag.mn