Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгууллаа

639

Аймгийн Засаг даргын холбогдох захирамж болон Сайншанд сумын ЗДТГ-аас сар бүрийн 25-ны өдрийг бүх нийтийн их цэвэрлэгээний өдөр болгон зохион байгуулдаг уламжлалын дагуу тус сумыннутаг дэвсгэрт 08 дугаар сарын 25-26-нд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгууллаа.

Нийтийн их цэвэрлэгээгээр сумын хэмжээнд хоёр болон гуравдугаар багийн нутаг дэвсгэрийн үүсмэл хур хог хаягдлыг 22 аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, албан хаагчдыг хамруулан зохион байгуулсан бөгөөд нийтийн эзэмшлийн зам талбай, гэр хорооллын гудамж талбайн хог хаягдлыг цэвэрлэх ажилд бусад аж ахуйн нэгж байгууллагын ажилтнуудыг татан оролцуулсан байна.

Ташрамд дурдахад аймгийн төвийг тойрсон хур хог цэвэрлэх ажлыг долдугаар сарын 29-нөөс эхэлж өнөөдрийн байдлаар Төмөр замын гэрлэн дохиотой гарам, хогийн хонхор орчмын нийт 120 орчим га талбай буюу анх төлөвлөсөн хэмжээнээс гурав дахин их талбайг хамарсан хур хог хаягдлыг цэвэрлэжээ.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
govisumber.nutag.mn