Сайхан мэдээ: Аймагуудад тусгаарлагдсан иргэдээс халдвар илэрсэнгүй

632

ЭМЯ-аас Коронавирусын талаар цаг үеийн мэдээлэл хийлээ. /2020.08.24/
ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Дархан-Уул аймгийн салбар 1 лабораторид хийсэн 399 хүний /PCR/ шинжилгээний хариу "СӨРӨГ" гарчээ.
 ТУХАЙЛБАЛ:
-08.09-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 67 хүн /давтан/,
- 08.22-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 268 хүн,
- ХӨСҮТ-д тусгаарлагдсан 1 хүн,
- Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 9 хүн,
-Өмнөговь аймагт тусгаарлагдсан 27 хүн,
-Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан 1 хүн,
- Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 21 жолооч,
-Сувилалын газруудад тусгаарлагдсан /ХӨСҮТ-өөс эдгэрч гарсан/ 5 хүний шинжилгээнд халдвар илрээгүй байна.
- ХӨСҮТ-д эмчлүүлж байсан 1 хүн эдгэрч, өнөөдөр дараагийн тусгаарлалт руу шилжлээ.
-ХӨСҮТ-д 24 хүн эмчилгээ, тандалт, ажиглалтанд хамрагдаж байна.
-Цэргийн төв эмнэлэгт 53 хүн тусгаарлагдаж байгаагаас, 3 хүний биеийн байдал хүндэвтэр байна.
- Улсын хэмжээнд гэрийн тусгаарлалтанд 3562 хүн байна.
- Өчигдөр 271 хүн шинээр тусгаарлалтанд орсон бол, 3 хүн гэрийн тусгаарлалт руу шилжжээ.
- Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн коронавируст "Ковид-19" халдварын нийт батлагдсан тохиолдол 298 байна. Үүнд: ХӨСҮТ-д эмчлүүлж эдгэрсэн 289 хүн байгаа бол, өдгөө эмчилгээ, ажиглалтад 9 хүн хамрагдажээ. Эдгээр хүмүүсийн биеийн байдал хөнгөн 7, хүндэвтэр оноштой 2 хүн байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
govisumber.nutag.mn