Гавьяат багш С.Шаарийбууд "Энхийн шагнал" хүртээнэ

5

Монгол Улсын Гавьяат багш С.Шаарийбууд "Энхийн шагнал" хүртээхээр болжээ. “Дэлхийн энхийн их наадам” төрийн бус байгууллагаас жил бүр олгодог энэ шагналыг гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр /2025.15.15/ 16.00 цагт “Чингис хаан” үндэсний музейн танхимд болох гэнэ. Өнгөрсөн 2024 оны “Энхийн шагнал”-ын эзнээр Дорнод аймгийн Баянтүмэн сумын малчин Л.Лхагвасүрэн тодорч байсан юм.
Түүний охин Ш.Алтантуяагийн амь насыг 2006 оны аравдугаар сарын 19-нд Малайз улсад хууль бусаар хөнөөснөөс хойш 20 жилийн хугацаа өнгөрсөн. Малайз улсад амиа алдсан монгол эмэгтэйн гэр бүлд учирсан хохирлыг барагдуулах шүүх хурлыг 2025 оны тавдугаар сарын 19-нд товлосон боловч хойшилсон. Тодруулбал, энэ шүүх хурлыг таван сараар буюу 2025 оны аравдугаар сарын 6-ны өдрийг хүртэл хойшлуулсан талаар өмнө нь мэдээлсэн. Малайзын засгийн газарт 2025 оны хоёрдугаарын 12-нд сард 30 хоногийн дотор тус улсад амиа алдсан Шаарийбуугийн Алтантуяагийн гэр бүлийн өмгөөлөгчийн данс руу 1.42 сая ам.доллар байршуулахыг шүүгч Мумати Муругиа тушаасан байдаг.
Хэрэв дахин гэм буруутай гэдэг нь тогтоогдвол тухайн хохирол барагдуулах мөнгө Ш. Алтантуяагийн гэр бүлд бүрэн очих юм.
Гэрчүүдийн мэдүүлснээр, Малайз 2002 онд Францын төрийн өмчит компаниас шумбагч онгоц худалдаж авсантай холбогдуулан Ш.Алтантуяа түүний орчуулагчаар ажиллаж байжээ. Ш.Алтантуяагийн үхэлд улс төр судлаач Абдул Разак Багинда, ахлах байцаагч Азила Хадри, бага түрүүч Сирул Азхар Умар нарын гурван хүнийг, мөн засгийн газрыг буруутай гэж үзэж буй.
Одоогийн байдлаар, Сирул Австрали руу зугтсан бөгөөд Малайз улс түүнд ногдуулсан цаазаар авах ялыг хүчинтэй хэвээр байлгаж байна.
Улмаар Австралийн засгийн газар Сирулыг шилжүүлж өгөхөөс татгалзаж байна. Харин Азила бүх насаараа хоригдох ялаар шийтгүүлсэн бол Нажиб эрх мэдлээ урвуулан ашигласан, мөнгө угаасан хэрэгт буруутгагдан мөн адил хоригдож байна. Тэрбээр ялын хэмжээгээ зургаан жил болгож бууруулсан бөгөөд үлдсэн хугацаагаа гэртээ өнгөрүүлэх хүсэлт гаргажээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
govisumber.nutag.mn