Гунан үхрийн үнэ Говьсүмбэр аймагт хамгийн өндөр буюу ₮2.4 саяын үнэтэй байна

35

Малын зах зээлийн дундаж үнийн 2025 оны хоёрдугаар сарын мэдээгээр,
  • атны үнэ 1.5 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 166.6 мянган төгрөгөөр,
  • соёолон үрээний үнэ 1.2 сая төгрөг болж, 87.9 мянган төгрөгөөр,
  • хязаалан гунан үхрийн үнэ 1.6 сая төгрөг болж, 264.4 мянган төгрөгөөр,
  • эр хонины үнэ 270.0 мянган төгрөг болж, 61.0 мянган төгрөгөөр,
  • эр ямааны үнэ 170 мянган төгрөг болж, 33.5 мянган төгрөгөөр тус тус өссөн байна.
2025 оны хоёрдугаар сард эр үхрийн үнэ Говьсүмбэр аймагт хамгийн өндөр буюу 2. 4 сая төгрөг, Баян-Өлгий аймагт хамгийн бага буюу 970.0 мянган төгрөг байна.
Үхрийн хоёр метрээс дээш урттай шир 2025 оны хоёрдугаар сард 5.2 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.7 мянган төгрөгөөр буурсан бол цагаан ноолуурын 1 кг-ын дундаж үнэ 107.0 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.0 мянган төгрөгөөр өссөн байна.
Цагаан ноолуурын 1 кг-ын үнэ 2025 оны хоёрдугаар сард Дундговь аймагт хамгийн өндөр буюу 120.0 мянган төгрөг, Булган аймагт хамгийн бага буюу 100.0 мянган төгрөг байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
govisumber.nutag.mn