Олон улсын “Sibos 2024” арга хэмжээнд Монголын арилжааны банкууд хамтран оролцож байна

54

Дэлхийд тэргүүлэгч, нэр хүнд бүхий олон улсын банк, санхүүгийн байгууллагууд нэг дор хуран цугласан “Sibos-2024” (SWIFT International Banking Operations Seminar)  арга хэмжээ 10-р сарын 21-24-ний өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотноо болж буй бөгөөд Монголбанк болон Монголын арилжааны банкуудыг төлөөлж Голомт банк, ХААН Банк, Худалдаа Хөгжлийн Банк хамтран оролцож байна.
     Тус арга хэмжээг дэлхийн банк, санхүүгийн байгууллагуудын хооронд нэгдсэн стандартын дагуу мэдээлэл солилцох, төлбөр тооцооны зурвас дамжуулах, гадаад гүйлгээний системээр хангагч SWIFT компаниас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Олон улсын санхүүгийн салбарт шинээр нэвтэрч буй дэвшилтэт технологи, арга барилуудыг энэ үеэр танилцуулахаас гадна салбарт тулгамдаж буй асуудлууд болон тэдгээрийн гарц, шийдлийн талаар дэлхийн өнцөг булан бүрээс цугласан банк, санхүүгийн байгууллагын төлөөллүүд туршлага солилцох, хамтын ажиллагаагаа эхлүүлэх, өргөжүүлэн тэлэх зэрэг боломжийг олгодог, өргөн хүрээний ач холбогдолтой арга хэмжээ юм.

Энэ жилийн “Sibos-2024 арга хэмжээнд “Mongolian Banks” нэрийн дор Монголбанк болон Монгол Улсын томоохон арилжааны банкууд хамтран оролцож, 100 жилийн түүхтэй Монголын банкны секторын түүх, үүсэл хөгжил, өнөөгийн үсрэнгүй дижитал шилжилтийг сурталчлан таниулахын зэрэгцээ дэлхийн санхүүгийн салбарын шинэ санал санаачилга, стратеги, алсын хараатай танилцана.

 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
govisumber.nutag.mn