ХААН Банк Азийн Хөгжлийн Банкнаас хос шагнал хүртлээ

108
Азийн Хөгжлийн Банк (АХБ)-ны Олон улсын “Худалдаа, нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийг дэмжих хөтөлбөр”-өөс ХААН Банкийг 2024 оны “Монгол Улс дахь шилдэг хамтрагч банк”, “Хүйсийн тэгш байдлаар манлайлагч банк”-аар тус тус тодруулж, ХААН Банкны Байгууллагын банк хариуцсан дэд захирал Т.Ууганбаяр, Хүний нөөц хариуцсан дэд захирал Ш.Ганбямба нар шагналын цомыг гардан авсан юм.
ХААН Банк нь 2013 оноос тус хөтөлбөрт идэвхтэй оролцож, дэлхийн нэр хүнд бүхий 200 гаруй банктай худалдааны санхүүжилтийн чиглэлээр хамтран ажиллаж, харилцагчдынхаа худалдааны бизнесийг дэмжих, хэрэгцээ шаардлагад нийцэхүйц худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүн үйлчилгээг цаг тухайд нь чанартай хүргэх боломжийг бүрдүүлээд буй юм.
Түүнчлэн харилцагчдадаа санал болгодог худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүн үйлчилгээний хүрээнд гадаад худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд ачилтын өмнөх болон дараах зээлийн бүтээгдэхүүнүүдээс гадна баримтат аккредитив, баталгаа, батлан даалтын аккредитивийн бүтээгдэхүүнүүдийг ашиглан гадаад худалдааны эрсдэлийг удирдах, санхүүжилтийн зардлыг бууруулах боломж олгодог. Энэ ч үүднээс “Монгол дахь шилдэг хамтрагч банк”-аар ХААН Банкийг долоо дахь жилдээ шалгаруулан өргөмжлөөд байна. 
зурагХарин Азийн хөгжлийн банк “Gender Champion” буюу “Хүйсийн тэгш байдлаар манлайлагч” байгууллагаар биднийг хоёр дахь удаагаа тодруулсан юм. Тогтвортой хөгжлийн зорилгын нэг болох жендэрийн тэгш байдлыг хангах хүрээнд ХААН Банкны дотооддоо мөрдөн ажилладаг бодлого, олон нийтэд чиглэсэн төсөл хөтөлбөр, ирээдүйд хэрэгжүүлэх төслүүд нь ажлын байран дахь хүйсийн тэгш оролцоо, манлайллыг бүхий л түвшинд дэмжиж, жигд хангаж ажилласныг онцлон энэхүү шагналыг олгосон байна. ХААН Банк дээд болон дунд шатны удирдлагын түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг салбарын хэмжээнд жишиг болохуйцаар дэмждэгээс гадна нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн чамгүй хувь нь эмэгтэйчүүдийг чадавхжуулах, нийгэм дэх тэдний оролцоог нэмэгдүүлэх, ажил мэргэжлийн болон хувийн карьерт өсөн дэвжих боломж олгоход чиглэдэг билээ.
Эдгээр шагнал нь бидний үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээг олон улсын түвшинд хүрснийг үнэлж буйн илрэл төдийгүй ХААН Банкны худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сонгон үйлчлүүлдэг эрхэм харилцагчид, олон талын дэмжлэг үзүүлж ирсэн олон улсын банк, санхүүгийн байгууллагууд, АХБ-ны хамт олонд болон ХААН Банкны нийт ажилтнуудын маань хамтын хичээл зүтгэл, ололт амжилт юм. Амжилтыг хамтдаа бүтээлцсэн та бүхэндээ талархал илэрхийлье.
ХААН Банкны худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
govisumber.nutag.mn