ХААН Банк бичил болон ЖДБ эрхлэгчдийг дэмжихээр 27.5 сая ам.долларын санхүүжилт татлаа

73
ХААН Банк BlueOrchard Finance Limited (BlueOrchard) байгууллагаас 27.5 сая ам.долларын дүн бүхий урт хугацаат санхүүжилтийн эх үүсвэр татахаар гэрээ байгууллаа.
Хөгжлийн хөрөнгө оруулалтын менежментийн олон улсын тэргүүлэгч компаниудын нэг BlueOrchard нь нийт санхүүжилтийн 20 сая сая ам.долларыг өөрийн удирддаг “BlueOrchard Microfinance Fund” сангаар, 7.5 сая ам.долларыг “Covid-19 Emerging and Frontier Markets MSME Support Fund SCSp SICAV-RAIF” сангаар тус тус дамжуулан олгож буй юм.
Харилцагчдынхаа санхүүгийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг санал болгох, банкны эх үүсвэрийн төрлийг нэмэгдүүлж, үйл ажиллагааны тогтвортой байдлыг олон улсын сайн жишигт нийцүүлэн тогтмол сайжруулах зорилгоор ХААН Банк олон улсын банк, санхүүгийн байгууллагууд, хөрөнгө оруулалтын менежментийн компани болон хөрөнгө оруулалтын сангуудтай урт хугацаат түншлэлийн харилцаа бий болгон хамтран ажилласаар ирсэн юм.
2009 оноос хойш ХААН Банк BlueOrchard байгууллагатай тогтвортой хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ удаагийн санхүүжилтийн гэрээ нь хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн бэхжүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн тулгуур, хөдөлгөгч хүч болсон бичил болон жижиг дунд бизнес эрхлэгчдийн санхүүгийн хэрэгцээг хангах, тогтвортой өсөлтийг  дэмжих чухал ач холбогдолтой юм.
BlueOrchard байгууллагын тухай
Олон улсын хөгжлийн хөрөнгө оруулалтын менежментийн нөлөө бүхий компаниудын нэг BlueOrchard байгууллага нь 2001 онд үүсэн байгуулагдсан. Дэлхий дахинд тогтвортой, эерэг нөлөөллийг бий болгох зорилгын дор 2023 оны эцсийн байдлаар Ази, төв болон зүүн Европ, Латин Америк, Африкийн хөгжиж буй 100 гаруй оронд 11 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийж, 300 сая гаруй хүнийг дэмжжээ. Тус байгууллагын тухай дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.
ХААН Банкны тухай
ХААН Банк нь бичил болон жижиг дунд бизнес эрхлэгчдэд санхүүгийн болон санхүүгийн бус үйлчилгээг цогцоор нь үзүүлдэг. Харилцагчдынхаа бизнесийн цар хүрээг нэмэгдүүлэх зорилгоор тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээ санал болгохоос гадна Жижиг дунд бизнесийн академиараа дамжуулан бизнесийн зөвлөх үйлчилгээ, сургалтыг танхимаар болон цахимаар тогтмол зохион байгуулдаг билээ.
Сүүлийн жилүүдэд бүх түвшний үйл ажиллагаагаа тогтвортой хөгжлийн зорилгод нийцүүлэх томоохон ажлуудыг хэрэгжүүлж, ногоон буюу байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн үйлчилгээг харилцагчдадаа түлхүү санал болгож байна. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.
Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
govisumber.nutag.mn