Роналдо 90 минутын дотор сая захиалагчтай болж Youtube рекорд тогтоолоо

99

Португалын алдарт хөлбөмбөгч Кристиано Роналдо өөрийн Youtube хуудсаа лхагва /2024.08.21/ нээсэн юм.
Таван удаагийн Ballon D’or шагналтан түүний хуудас 90 минутын дотор сая захиалагчтай болж Youtube дээр хамгийн богино хугацаанд сая захиалагч хүрсэн рекордыг тогтоосон байна.
Роналдо Youtube хуудас дээрээ “Хүлээлт дууслаа. Эцэст нь би @Youtube сувагтай боллоо. Миний хуудсыг захиалагч, энэ шинэ аялалд надтай нэгдээрэй” гэж бичсэн юм.
Тэрбээр хуудас дээрээ анхны бичлэгээ нийтэлснээс хойш хэдхэн цагийн дараа 1.69 сая захиалагчтай болсон байна. Одоо түүний хуудас 11.5 сая захиалагчтай байна.
Роналдо бусад платформууд дээр олон сая дагагчтай. Тэрбээр Х дээр 112.5 сая, Facebook дээр 170 сая, Instagram дээр 636 сая дагагчтай.
Эх сурвалж: Al Jazeera
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
govisumber.nutag.mn