Япон: Могой загас идсэн 130 хүн хоолны хордлогод оржээ

162

Могой загасаар хийсэн хоол идсэн 130 хүн хоолны хордлогод орсон байна. Тодруулбал, могой загас нь зуны улиралд идэхэд тохиромжтой тансаг хоолны төрөлд ордог тул Йокохама дахь их дэлгүүр могой загас орсон хоол борлуулж эхэлсэн. Гэвч худалдан авалт хийсэн 130 хүн бөөлжиж, суулгах шинж тэмдэг үзүүлэн эмнэлгийн байгууллагад ханджээ. Ихэнх тохиолдолд хоолны хордлогот орсон хүмүүс эмчилгээний дараа эрүүл болдог тул эмнэлгийн ажилчид тэднийг тайван байхыг уриалсан байна.
Одоогийн байдлаар 90 настай нэг эмэгтэй нас барсан бөгөөд шалтгаан нь хоолны хордлогоос болоогүй гэдгийг албаны хүмүүс тайлбарласан байна.
Японы Нийгмийн эрүүл мэндийн төвийн мэдээлснээр, Токиод төвтэй “Нихонбаши Исесада” сүлжээ ресторан нь өнгөрсөн Лхагва, Пүрэв гаригт Йокохама хотын Конан тойргийн Кейкю их дэлгүүрт 1500 гаруй могой загасны бэнто зарсан байна. Тус хоолыг идсэн хүмүүсийн өтгөнөөс бөөлжих, гүйлгэх шалтгаан болдог стафилококк илэрчээ. Японд "Доё но Уши но Хи" гэж нэрлэгддэг зуны дунд өдөр олон хүмүүс шарсан могой загас, унаги зэргийг иддэг. Энэ нь тус улсын эртний анагаах ухаанд халууныг даван туулахад тусалдаг амттан гэж тодорхойлогдсон байдаг аж.
Олон хүмүүс худалдан авсан могой загасны хоолондоо гомдолтой байгаа тул “Нихонбаши Исесада” их дэлгүүр дэх үйл ажиллагаагаа түдгэлзүүлсэн байна. Кейкю их дэлгүүрийн ерөнхийлөгч Шинжи Канеко "Бид гүнээ уучлалт гуйж байна. Бид шалтгааныг судалж, дахин давтахгүйн тулд нарийн арга хэмжээ авч, чадах бүхнээ хийх болно" гэжээ. “Нихонбаши Исесада” -ий төлөөлөгч хэлэхдээ, могой загасны хоол бэлтгэсэн тогооч нарын эрүүл мэндэд ямар нэгэн асуудал гараагүй. Гэхдээ гал тогооны зарим ажилчид хоол бэлтгэхдээ бээлий өмсөх ёстой байсан ч өмсөөгүй байсны улмаас хүмүүс хордлогод орсон гэж тайлбарлажээ.
Эх сурвалж: JAPAN TODAY
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
govisumber.nutag.mn